“ЗӨВ ТЭТГЭЛЭГ” энэхүү хөтөлбөр нь бакалаврын сургалтанд анх удаа суралцаж байгаа шинэхэн оюутанд зориулагдсан болно.

АЖИА ГЭГЭЭНИЙ НЭРЭМЖИТ
"ЗӨВ ТЭТГЭЛЭГ" ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

АНУ-н Индиана мужийн Монгол-Төвдийн Буддист соёлын төв хийдийн хамба лам, Ажиа Гэгээнтэн нь 2006 оноос Монголын хүн ам, тэр дундаа хүүхдүүдэд зориулсан буян номын үйл хэрэг хийж эхэлсний зэрэгцээ “Цусны хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг” -ийг барьж ашиглалтад оруулан 2014 онд “Эх Нялхасын Төв”-д албан ёсоор хүлээлгэн өгсөн билээ.

Ажиа Гэгээнтний Монголын хүн амд туслах дараагийн чиглэл бол сурах хүсэл эрмэлзэлтэй, авьяас чадвартай боловч санхүүгийн бололцоо дутмаг хүүхэд залууст дээд сургуульд сурахад нь дэмжиж, Монголын соёл, өв уламжлалыг хадгалан үлдээх явдал юм. Үүний хүрээнд түүний нэрэмжит “Зөв Тэтгэлэг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлсэн. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс төгсөх ангийн 10 шилдэг сурагчийг 3 үе шаттайгаар шалгаруулсан бөгөөд 2019-2023 онуудын нийт 4 жилийн дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад суралцах зардлуудыг олгож эхлээд байгаа юм.

 

Харин 2021-2025 онуудад тэтгэлэгээр суралцах шилдэг сурагчдын шалгаруулалт 2021 оны зуны сүүлээр зарлагдахаар төлөвлөгдөөд байна.

“Бид хэрвээ 100 авьяаслаг сурагчдыг дээд боловсролтой болгож, оюун ухаан, зүрх сэтгэлийг нь тэтгэж чадваас эх орондоо хайртай, эх орноо хөгжүүлэх 100 сайхан иргэн бий болох билээ. 1000 хүүхдийг тэтгэж чадвал 1000 сайн боловсон хүчинтэй болно гэсэн үг. ”

АЖИА ГЭГЭЭН

"Зөв тэтгэлэг" хөтөлбөр 2024-2028
Хугацаа

Бүртгэл эхлэх хугацаа

7-Р САРЫН 5

Бүртгэл дуусах хугацаа

7-Р САРЫН 25

Түншлэл

Мэдээ

No posts were found for provided query parameters.

Scroll to Top